Таны хос SIM-т утас
Та хоёр SIM карт хийж болно.
Хос SIM-т утасны зарим давуу тал
•
Та өөр өөр үйлчилгээ үзүүлэгчдийн үйлчилгээ ашиглахдаа хэмнэлт гаргаж
болно.
•
Нэг утасны дугаараа хувийн дуудлагадаа, өөр нэг дугаарыг ажилдаа
ашигласан ч зөвхөн ганцхан утас авч явах боломжтой.
•
Үйлчилгээ үзүүлэгчдийн сүлжээний хамрах хүрээний ялгаанаас зайлсхийнэ.
Төхөөрөмжийг хэрэглээгүй үед хоёр SIM карт хоёулаа зэрэг боломжтой байдаг
боловч жишээ нь дуудлага хийхэд нэг SIM карт нь идэвхтэй байхад нөгөө нь
боломжгүй байдаг.
Хэрэв танд зөвхөн нэг SIM карт байвал, картыг SIM1 картын үүрэнд хий. Зарим
функц, үйлчилгээ нь SIM1 картын үүрэнд SIM карт хэрэглэж байгаа үед л
боломжтой байж болно. Хэрэв зөвхөн SIM2 картын үүрэнд л SIM карт байвал, та
зөвхөн яаралтай тусламжийн дуудлага хийх боломжтой.
Цаана GPRS холболт нээлттэй байх боломжгүй. Хэрэв програмд GPRS холболт
ашиглаж байгаа бөгөөд та эх дэлгэц рүү буцах буюу өөр програм, цэс, эсвэл өөр
харагдац руу шилжвэл, холболт автоматаар хаагдана.